Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журмын шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг болж өндөрлөлөө

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/68 дугаар тушаалаар батлагдсан Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журмын шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэшлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт 80 эмч, мэргэжилтэн оролцлоо

. Хэлэлцүүлэгт журмын өөрчлөлтийг танилцуулж, саналыг авч ажиллаа. Тус журмыг ЭМЯ-ны https://moh.gov.mn/ болон ЭЭХХЗГ-ын https://mmra.gov.mn/ сайтад нээлттэй байршуулан 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл саналыг авч байна.