Баян-Өлгий аймагт төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Монгол улсын Хяналт, үнэлгээний үндэсний хорооны “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 2024 оны 02 дугаар тогтоол, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт батлах тухай” 2024 оны А/260 дугаар тушаал болон тус газрын бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ЭМЯ-ны СХГ-ын даргын баталсан 10-00/05 дугаартай удирдамжийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл ахуйн  тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон холбогдох тушаал, шийдвэр, стандарт, дүрэм журам зааврын хэрэгжилтийн байдалд 2025 оны 05 дугаар сарын 19-28-ны өдрүүдэд аймгийн ЭМГ-ын эмчилгээний чанарын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нартай хамтран НЭ-ийн  холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, салбарын эрсдэл бууруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 23 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч ажилласан.