ДЭМБ-ын Эрүүл мэндийн тогтолцоо хариуцсан зохицуулагч Бенуа Мативет ЭЭХХЗГ-т хүрэлцэн ирж ажиллалаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн тогтолцоо хариуцсан зохицуулагч Бенуа Мативет хүрэлцэн ирлээ.

Уулзалтад ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр, эмийн лабораторийн шинжээч Х.Одонтуяа нар оролцож "Чанарын удирдлагын тогтолцооны сургалт"-ын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.  Уг сургалтад ЭЭХХЗГ-ын газар, хэлтсийн мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн эм шинжлэх лабораторийн ажилтнууд оролцох бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Энэхүү сургалт нь ЭЭХХЗГ-ын үйл ажиллагааг олон улсын стандарттай уялдуулах, чанарын тогтолцоог сайжруулахад чухал хувь нэмэр оруулах зорилготой юм.