Сүхбаатар аймагт төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна
Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Хяналт, үнэлгээний үндэсний хорооны “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 2024 оны 02 дугаар тогтоол, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт батлах тухай” 2024 оны А/260 дугаар тушаалын дагуу Чанарын хяналтын газрын даргын баталсан 07/06 удирдамжийн хүрээнд Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн болон эм хангамжийн 23 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар Төрийн хяналт шалгалтын тухай, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Зөвшөөрлийн тухай болон бусад холбогдох хуулиуд, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, стандарт, тушаал шийдвэрийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангуулах илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 23 байгууллагад 247 заалт бүхий улсын байцаагчийн 23 албан шаардлага хүргүүлж, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 10 аж ахуй нэгжид 10.000.000, 4 албан тушаалтанд 2.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, Монгол Улсын Засгийн газрын 311 дүгээр тогтоолыг үндэслэн байгууллагын дотоод хяналтаар чанарын шаардлага хангахгүй 32 нэр төрлийн 375 ширхэг 444119 төгрөгийн бүтээгдэхүүнийг устгуулж, цаашид эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Хяналт шалгалт үргэлжилж байна.