Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран сургалт зохион байгууллаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газраас Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Аймгийн эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагын 39 удирдлага, эм зүйч, эм найруулагч нарт 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эм, эмнэлгийн хяналтын чиглэлээр "Хууль эрх зүй, хяналт зохицуулалт, цахим болон стандартын шаардлага хангасан жор хүлээн авч, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь" сэдэвт сургалт хийж 2020-2025 онд хийгдсэн хяналт шалгалтын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч ажиллалаа.