“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн багтай уулзалт хийлээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын дарга Н.Болдбаатар болон холбогдох мэргэжилтнүүд, АХБ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Оюунтуяа, Төслийн чанар, аюулгүй байдлын зөвлөх И.Бат-Эрдэнэ нар Засгийн газар, Азийн хөгжлийн банкны Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Эмнэлгийн тоног төхөөрөмж зохицуулалтын талаар олон улсын зарим туршлага танилцуулж, цаашид Монгол Улсын ЭТТ-ийн бодлого бүтэц цаашдын чиг хандлагын талаар ярилцаж санал солилцлоо.