Нийт албан хаагчдын ээлжит хурал зохион байгуулагдлаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт албан хаагчдын ээлжит хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тус хурлаар газрын дарга Н.Эрдэнэбаяр эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын дунд хугацааны стратеги /2025-2058 он/, стратегийн зарчим, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилаа.
Мөн Ёс зүйн дэд хорооноос 2025 оны 05 дугаар сарын “Ёс зүй”-тэй албан хаагчийг шалгаруулж Нярав О.Зул, Хуурамч, стандарт бус эмийн тандалт, судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ганчимэг нарт батламж, гарын бэлэг гардууллаа.