Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэбаяр болон хэлтсийн удирдлагууд гадаад улсын эм үйлдвэрлэгчдийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэбаяр болон хэлтсийн удирдлагууд гадаад улсын эм үйлдвэрлэгчдийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зөвхөн импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эм бүртгүүлэх болсон зохицуулалттай холбоотойгоор бүртгэлийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид баримтлах бодлого, итгэлцлийн зохистой дадлын хүрээнд эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улсаас эмийг түргэвчилсэн байдлаар бүртгэх талаар болон шинээр гарч байгаа дүрэм, журмын талаар мэдээлэл өгч ажиллалаа.