Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр болон газар, хэлтсийн удирдлагууд, Төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр болон газар, хэлтсийн удирдлагууд, Төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

Энэ ажлын хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа буюу Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг,  Монголын био анагаахын эмэгтэй инженерүүдийн холбооны төлөөллийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр эмнэлгийн тоног төхөөрөмжийн зохицуулалт, менежмент, төлөвлөлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, салбарын инженер, техникч нарын чадавхжуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан бөгөөд цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо.