Сэлэнгэ аймгийн хэмжээнд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн эм хангамжийн болон эрүүл мэндийн байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын “Хяналт шалгалтад хамрагдах обьектын жагсаалт батлах тухай “ 2024 оны А/260 дугаар тушаал болон тус газрын 2025 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Сэлэнгэ аймгийн хэмжээнд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн эм хангамжийн болон эрүүл мэндийн байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.

         Хяналт шалгалтаар эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллагуудад  холбогдох хууль дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн 11 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцон, 9 байгууллагын хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 2 нэр төрлийн 156 ширхэг сэтгэцэд нөлөөт эмэнд улсын байцаагчийн устгалын дүгнэлт хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 28 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд 42,820,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулан ажиллаж байна.

         Хяналт шалгалтын явцад эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллагуудад  нийтлэг илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулах, нэгдсэн ойлголт мэдээллийг хүргэх зорилготойгоор аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Хяналт шалгалтын явцад илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд сургалт, мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн 23 сум тосгоны  Нэгдсэн эмнэлэг, сум тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн эмзүйч, эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулан цахимаар зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган мэдлэг, чадварыг дээшлүүлэн ажиллалаа.  

         Хяналт шалгалт үргэлжилж байна.