Бичил биетний эсрэг эм үйлдвэрлэгч нарт зориулсан сургалт зохион байгуулагдана
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх арга хэмжээ авах тухай” 6 үндсэн чиглэлийг 2021 онд батлан, гишүүн орнуудыг энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан. Энэ ажлын хүрээнд “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн сайд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан А/255, А/137 дугаар тушаалаар баталсан билээ.
Дээрх хөтөлбөрийн дагуу дотоодын эм үйлдвэрлэгч нартаа “Бичил биетний эсрэг эм” үйлдвэрлэхэд анхаарах зүйлс сэдвийн хүрээнд Эмийн үйлдвэрийн зохистой дадал буюу GMP сургалт зохион байгуулах гэж байна.
Сургалт 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт болно.
/Жич: Үйлдвэр бүрээс 3-аас ихгүй хүн оролцохыг анхаарна уу./