Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн системийн хөгжүүлэлтийн явцын талаар хуралдлаа
ЭЭХХЗ-ын нэгдсэн системийн хөгжүүлэлтийн ажлын явцын мэдээлэл солилцох уулзалт 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Уулзалтад ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр, Цахимжилтын ажлын хэсгийн дарга ЭТТГ дарга Н.Болдбаатар болон ажлын хэсэг, ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Систем хөгжүүлэлтийн шатнаас нэвтрүүлэлтийн шатанд шилжиж байгаа бөгөөд системийн эхний хувилбарыг 2025 оны 6 дугаар сард хэрэглээнд нэвтрүүлэхээр ажлын хэсэг тохиролцон нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлснээр байгууллага хүсэлтээ онлайнаар шууд явуулах, явцыг харах, импортын мэдүүлгийн файлыг нэг хүсэлтээр бүрэн шалгах, хянах, дэд ситемүүдийг хооронд нь холбож ажиллуулах, мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.