“Габапентин, Прегабалин, Амитриптилин эмийн талаарх өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Габапентин, Прегабалин, Амитриптилин эмийн талаарх өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 05 сарын 12-ны өдөр ЭМЯ-ны харьяа Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Өвдөлт судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний  тасаг,  Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Эрчимт эмчилгээ судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөл, Эм судлалын салбар зөвлөлүүдтэй санал солилцож ажиллалаа.

Уулзалтаар тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлүүдийн саналыг авч, холбогдох хууль журамд тусгахаар хэлэлцлээ.