Цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар хамтран долоо хоног бүр “Сoffee tech” өглөөний уулзалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар хамтран долоо хоног бүр “Сoffee tech” өглөөний  уулзалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ээлжит уулзалтаар И-Монгол Академи УТҮГ-ын захирал Мягмарнаран оролцож “Цахим шилжилт” сэдвийн хүрээнд тус газрын газар хэлтсийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудтай чөлөөт ярилцлага хийж эрүүл мэндийн цахим шилжилтэд тулгамдаж буй асуудал болон цаашид хамтран ажиллахаар  санал солилцлоо.