Цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог эрчимжүүлэх зорилгоор Санхүүгийн мэдээллийн технологийн төв, эмийн сан, эмнэлгийн программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
"ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН" үүсгэн иргэд, эрүүл мэндийн байгууллагыг чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг тасралтүй, жигд хүртээмжтэй хангах, эм хангамжийн байгууллагын шатлал бүрд эмийн нэр төрөл, үнэ, цувралын дугаараар мөшгөх тогтолцоог бий болох зорилгоор төлбөрийн баримтын системд цувралын дугаар хүчинтэй хугацааны мэдээллийг илгээж, иргэнд очих и-баримт дээр цувралын дугаар, хүчинтэй хугацааны мэдээллийг хэвлэдэг болгох, эмнэлэг, эмийн сангийн программд орлого зарлагыг цувралын дугаараар явуулах эм хангамжийн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог эрчимжүүлэх зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 14:00 цагт ЭЭХХЗГ-ын хурлын танхимд Санхүүгийн мэдээллийн технологийн төв, эмийн сан, эмнэлгийн программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.