Ёс зүйн дэд хорооноос нийт албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага сэдвээр танхимаар онлайнаар сургалт хийлээ

Тус газрын Ёс зүйн дэд хорооноос нийт албан хаагчдыг  ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага сэдвээр танхимаар болон орон нутгийн байцаагч нар болон эм шинжлэх лабораторийн ажилтнууддаа цахимаар  2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Ёс зүйн академи ТББ-ын лектор  Олон улсын хуульч (Ph.D) Ж.Оймандахтай хамтран  сургалтыг зохион байгууллаа.

Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль,   төрийн байгууллага, албан тушаалтны албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр, тус газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад танилцуулга, мэдээллийг хүргэв.