Нийт албан хаагчдын ээлжит хурал зохион байгуулагдлаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт албан хаагчдын ээлжит хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Хурлаар тус газрын дарга Н.Эрдэнэбаяр байгууллагын өнөөгийн нөхцөл, байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар ярьлаа.
Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын дагуу 2025 оны хагас жилээр албан хаагчдын ажлыг үнэлэхтэй холбогдуулан төлөвлөгдсөн ажил үүргээ эрчимжүүлж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болголоо.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хэрэгжилт, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах хэрэгтэй байгааг хэллээ.
