Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдлээ
Тус газрын Чанарын хяналтын газрын даргын баталсан 2025 оны “Эм хангамж, Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 07/06 дугаар удирдамжийн хүрээнд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд 04.15-ны өдрөөс 04.18-ны өдрийн хооронд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдлээ.
Шалгалтаар Төрийн хяналт шалгалтын тухай, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Зөвшөөрлийн тухай болон бусад холбогдох хуулиуд, Засгийн газрын 2011 оны “Нийтлэг журам батлах тухай” 311 дүгээр тогтоол, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, стандарт, тушаал шийдвэрийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг шалгаж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлсэн байна.
.jpg)

