Төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцож байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр болон газар хэлтсийн удирдлагууд салбарын Төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцож байна.
Энэ ажлын хүрээнд Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбоо ТББ-ын удирдах зөвлөлийн төлөөллийг 04 сарын 24-ний өдөр хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр эмчилгээ хангамжийн салбарын одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хууль эрхзүйн орчинд үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, шинэ хууль даган гарах журам, стандартуудыг шуурхайлах, эмийн хууль бус худалдааг цэгцлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, үндэсний эмийн үйлдвэрлэлийг дэмжих, салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцсан.
Энэ удаа “Монголын эм хангамжийн байгууллагын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдтэй /2025.04.28--ны өдөр/ уулзалт хийлээ.
“Монголын эм хангамжийн байгууллагын холбоо” ТББ нь салбартаа анхдагч байгууллагуудын нэг бөгөөд салбарын хууль стандарт, журмыг хэрэгжүүлэх, хүн амд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, cудалгаа шинжилгээ явуулах, эмийн үнэ, чанар аюулгүй байдал, хангамж хүртээмжийг судлах чиглэлүүдэд хамтран ажиллах санал гаргав.
Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Төрөөс хариуцах зарим чиг үүргийг хариуцаж ажиллахад тус холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсон.
“Монголын эм хангамжийн байгууллагын холбоо” ТББ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын хууль дүрэм, журамтай холбоотой асуудалд санал өгч, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар боллоо.

.jpg)

.jpg)
.jpg)