БҮРТГЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
БҮРТГЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
2025.04.16
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.10 дахь заалт, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2022 оны А/233 дугаар тушаалаар батлагдсан “Бүртгэлийн шинжээч ажиллуулах журам”-ын 2.1, 2.2 дахь заалтыг үндэслэн:
- Эм, эмийн түүхий эд, вакцин, биобэлдмэл, оношилгооны хэрэгсэл (цаашид оношлуур гэх), эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлийн баримт бичигт үнэлгээ хийж, дүгнэлт гаргах орон тооны бус шинжээч (цаашид бүртгэлийн шинжээч гэх)-ийг сонгон шалгаруулахаар мэдээллийг хүргүүлж байна.
Бүртгэлийн шинжээч нь дараах чиглэлтэй байна.
Үүнд:
- Эм зүйн шинжээч (эм зүйч- эмийн үйлдвэрлэл, эмийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эмийн чанарын хяналт, эмнэлзүйн эм зүйн чиглэлээр мэргэшсэн);
- Эмнэлзүйн шинжээч (хүний их эмч, клиникийн эм судлаач- зүрх судас, мэдрэл, дотор, хоол боловсруулах, бөөр, дотоод шүүрэл, амьсгал, харшил арьс, хүүхэд, хавдар, халдварт, ерөнхий мэдээгүйжүүлэг, мэс засал, сэтгэц, наркологи, уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн)
- Оношлуурын бүртгэлийн шинжээч (лабораторийн их эмч, анагаахын микробиологич, биохимич- биохими, клиникийн хими, иммунологи, гематологи, цус бүлэгнэлт, серологи патологи, гистологи, цитологи, вирусологи, молекул биологи, микробиологийн чиглэлээр мэргэшсэн).
- Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлийн шинжээч (хүний их эмч, хор судлаач, уламжлалт анагаах ухааны эмч, ургамал судлаач, биологич, генетикч).
Шинжээчид тавих шаардлага.
1. Бүртгэлийн баримт бичигт мэргэжлийн чиглэлээр үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай, боловсролын болон мэргэшлийн зэрэгтэй;
2. Эрүүл мэндийн салбарт холбогдох мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, мэргэшсэн;
3. Эм, эмийн түүхий эд, вакцин, биобэлдмэл, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагад хамааралгүй;
4. Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй.
Жич: “Бүртгэлийн шинжээч ажиллуулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1. “Хүний эмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг бол эмийн бүртгэлийн шинжээчээр, ХЭЗ-ийн Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөлд ажилладаг бол оношлуурын шинжээчээр, Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлд ажилладаг бол БИБ-ний шинжээчээр ажиллахыг тус тус хориглоно.
Бүрдүүлэх материал:
- Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;
- Байгууллагын тодорхойлолт албан бичиг;
- Ёс зүйн зөрчилгүй талаарх тодорхойлолт;
- Анкет /Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 1-р хавсралтаар/;
- Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний лавлагаа;
- Боловсролын диплом, мэргэшлийн болон эрдмийн зэргийн үнэмлэхний хуулбар;
- Цээж зураг 1 хувь (3х4)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай тодорхойлолт /E-Mongolia цахим сангаас авсан байх/
- Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөр дэвтэр)-ийн хуулбар эсвэл цахим лавлагаа
Жич: Материалыг цахимаар ирүүлэх бол нэг PDF-д бүх баримт бичгийг нэгтгэн ирүүлэх.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: Бүртгэлийн шинжээчээр ажиллахыг хүссэн иргэдийн материалыг 2025 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл ажлын албанд цаасаар болон ulziidulam@mmra.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
Материал хүлээн авах хаяг:
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар.
- 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө,Энх тайван найрамдлын ордон.
Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулгыг 51-260212 дугаарын утсаар Эмийн бүртгэлийн зохицуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өлзийдуламтай холбогдож авна уу.
ЭМИЙН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС
