Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааны цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааны цахим шилжилтийг эрчимжүүлэх” ажлын хэсэг байгуулах тухай А/59 дүгээр тушаалаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэллээ. Тус ажлын хэсгийн даргаар Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Болдбаатар, зөвлөхөөр И-Монгол УТҮГ -ын Систем нэгтгэлийн газрын ахлах программист Ж.Ганбаатар нар ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 02-ны өдөр анхны хурлаа зохион байгуулж, цахимжилтын өнөөгийн байдал болон хүрэх үр дүнгийн талаар хэлэлцлээ.
-1_page-0001(1).jpg)