"Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт технологийн үнэлгээ хийх нь" сэдэвт сургалт болж байна
Их Британийн элчин сайдын яам болон Монгол Улсын Эрүүл мэндийн яам хамтран "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад технологийн үнэлгээг хэрэглэх нь" сургалт, хэлэлцүүлгийг эрүүл мэндийн салбарын байгууллагуудын дунд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг Бизнес худалдааны яам, Эрүүл мэнд, халамжийн үнэлгээний төв /NICE/ -ийн зөвлөх мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ач холбогдол , үйл явцын талаар олон улсад танигдсан, хэрэгжүүлсэн сайн туршлагаас суралцаж байна. Түүнчлэн агентлагийн үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
NICE байгууллага нь Британи болон дэлхийн 50 гаруй орны байгууллагуудад 200 удаа сургалт хийжээ.
.jpg)
.jpg)
