Нийтийн үйлчилгээтэй эмийн сан, эмнэлгийн эмийн сангийн эрхлэгч, жор баригч нарт мэдээлэл өглөө

            “Эм зүйн салбарын эрх зүйн шинэчлэл ба Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” Холбоо, “Монголын Эм хангамжийн шинэчлэл” холбоотой хамтран 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, нийтийн үйлчилгээтэй эмийн сан, эмнэлгийн эмийн сангийн эрхлэгч, жор баригч нийт 600 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтаар Чанарын хяналтын газрын дарга Ш.Энхтуяа “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, холбогдох стандарт, журмын өөрчлөлт, цахим жор”, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Отгонпүрэв “Эм, эмнэлгийн хэрэгслийн төрийн хяналт, 2025 онд хийгдэх төлөвлөгөөт хяналт шалгалт, анхаарах асуудал”, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын ахлах байцаагч Э.Одонтуяа “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хяналт” сэдвээр мэдээлэл өглөө.

Сургалтын үеэр хуулийн шинэчилсэн найруулга, цахим жор, эмийн зохистой хэрэглээ болон хяналт шалгалттай холбоотой тулгамдаж буй асуудлаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.