Эрүүл мэндийн байгууллагуудын дотоод хяналт шалгалтыг сайжруулах сургалт орон нутагт үргэлжилж байна
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газраас Орхон аймгийн эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл мэндийн байгууллагуудын дотоод хяналт шалгалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аймгийн нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн 46 мэргэжилтнийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хэрэгжилт, эрүүл мэндийн байгууллагад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах тухай, шинэчлэн батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.