Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын үйл ажиллагааны талаар ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл өгөх чиглэлээр сургалт зохион байгууллаа

      Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг танилцуулах, ханган нийлүүлэх байгууллагын гаргадаг нийтлэг алдаа, дутагдлыг тайлбарлах, нэг ойлголт мэдээлэлтэй болох зорилготойгоор сургалт, мэдээллийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын эм зүйч, холбогдох мэргэжилтнүүдэд сургалт хийлээ. Тус сургалтад танхимаар 150 хүн, цахимаар 120 хүн оролцлоо.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон ерөнхий гэрээ, цахим дэлгүүрээс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаж авах зааварчилгааг төрийн худалдан авах ажиллагааны газрын Ерөнхий гэрээ хариуцсан мэргэжилтэн нийслэл, орон нутгийн төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын эм зүйн албаны эм зүйчдэд холбогдох мэдээлэл өглөө.