Эм хангамжийн байгууллагын ажилчдын хууль эрх зүйн мэдлэг, харилцаа хандлагыг сайжруулах талаар сургалт зохион байгуулагдлаа

"Эм хангамжийн байгууллагын ажилчдын хууль эрх зүйн мэдлэг, харилцаа хандлагыг сайжруулах нь" сэдэвт сургалтыг Чанарын хяналтын газраас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн Ж.Урангоо, АШУҮИС-ийн багш, Боловсрол судлалын докторант Б.Хулан нартай хамтран зохион байгууллаа.

Сургалтаар Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу “Дотоод хяналт шалгалт хийх тухай”, "Эм,эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга", "Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2016 стандарт, “Харилцаа ба соёл”, “Амьд ажил ба харилцаа” сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, эм хангамжийн байгууллагын 85 эмийн мэргэжилтэн хамрагдлаа.