Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт шалгалтад ашиглагдах 4 төрлийн хяналтын хуудас шинэчлэн батлагдлаа.

       Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтууд, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан Хяналт шалгалтын нийтлэг журмын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтад 19 аймаг, 8 дүүрэгт 213 эмнэлэг, 482 эмийн сан, 59 ханган нийлүүлэх, нийт 754 байгууллагыг хамруулахаар төлөвлөсөн.

Эрүүл мэндийн сайдын 2024 оны “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт батлах тухай” А/496, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт батлах тухай” А/260 дугаар тушаалаар батлагдсан эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын чиглэлээр 2025 оны төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар зарлагдсан объектын жагсаалт болон 10.15.1 кодтой “Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, 10.16.1 кодтой “Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, 10.16.2 кодтой “Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтийг шалгах хяналтын хуудас”, 10.17.1 кодтой “Эрүүл мэндийн байгууллагын эм зүйн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-тай танилцана уу.

10.15.1 кодтой “Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”,

10.16.1 кодтой “Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”,