Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар “Зөвшөөрлийн зөвлөл”-ийн тогтоолыг биелүүлж, хуулиар зохицуулагдах харилцааг зохицуулсан журмуудаа цуцаллаа.

       Эрүүл мэндийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай" А/40 дүгээр тушаал батлагдсантай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төрийн үйлчилгээг шуурхай хүргэх чиглэлээр, арга хэмжээг хэрэгжүүлж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Цахим программыг туршилтын хугацаанд ашиглах тухай” А/71 дүгээр, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Шалгуур үзүүлэлт батлах тухай” А/206 дугаар, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны “Тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг томилох тухай” А/66 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг шилжүүлэн ажиллуулах тухай” А/196 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн комиссын ажлын албаны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/197 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Ингэснээр Зөвшөөрлийн тухай хууль болон салбарын бусад хуулиудаар шаардаж байгаа баримт бичиг, нөхцөл, шаардлагуудаас гадна нэмж баримт бичиг шаардаж, нөхцөл, шаардлага тогтоосон захиргааны актуудыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгосон.