Говь-Алтай аймагт сургалт зохион байгуулагдлаа
Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газраас “Эрүүл мэндийн байгууллагуудын дотоод хяналт шалгалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн эрүүл мэндийн байгууллагын 26 мэргэжилтнийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хэрэгжилт, эрүүл мэндийн байгууллагад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах тухай, шинэчлэн батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
