Эм шинжлэх лабораторийг Олон улсын стандартын дагуу шинэчлэх асуудлаар уулзалт зохион байгуулагдлаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн удирдах албан тушаалтан болон холбогдох мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Филиппиний Манила дахь Номхон далайн баруун бүсийн газрын Эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний хэлтсийн Зайлшгүй шаардлагатай эм, эрүүл мэндийн технологийн эмнэлгийн мэргэжилтэн Др Жинхо Шин, Тэргүүлэх архитектурч Мр Арч Аллен Буенавентура, Дэлта инженеринг ба үйлдвэрлэлийн технологийн электро механикийн үйлчилгээний ерөнхий менежер эзэмшигч Мр Энгр Эрвин Нэбит, туслах архитектурч Мр Аллен Брилл Карагэй нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Эм, шинжлэх лабораторийг Олон улсын стандартын дагуу шинэчлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Инженер, архитектурын хамтарсан баг Эм шинжлэх лабораторид энэ сарын 5-7-ны өдрүүдэд ажиллах бөгөөд ингэхдээ лабораторийн барилга байгууламжийн шинэчлэлийн зураг төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болов.
.jpg)
.JPG)
.JPG)