Дорноговь аймгийн 6 сумын эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа
Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн, Мандах, Айраг, Улаанбадрах, Иххэт сумдын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Байгууллагын дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр анхаарах асуудал” сэдэвт цахим сургалтыг Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Э.Хандсүрэн, аймгийн эрүүл мэндийн төвийн эм зүйч, эм найруулагчидтай хамтран зохион байгууллаа.
