Сүхбаатар аймагт цахим сургалт зохион байгуулагдлаа

      Чанарын хяналтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн  38 эм хангамжийн байгууллага болон Нэгдсэн эмнэлэг, Сумдын эрүүл мэндийн төвийн 42 удирдлага, дотоод хяналт, шалгалтын нэгж, ажилтнуудад “Эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль эрх зүй ба дотоод хяналт шалгалтыг үйл ажиллагаандаа тогтмолжуулах нь, нэг эх үүсвэрийн эм, эмийн жор” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгууллаа.