Баян-Өлгий аймагт эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

 Чанарын хяналтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эм, эмнэлгийн хангалт, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран "Эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад  эм хангамжийн байгууллагын 38 мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын 39 эм зүйч,  эмч эмнэлгийн 33 мэргэжилтнийг хамруулж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу “Байгууллагын дотоод хяналт шалгалт хийх тухай”,“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”, "Хяналт шалгалтын эрх зүйн орчин", ”Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, сунгахад анхаарах асуудал”-ын талаарх мэдээ, мэдээлэл өглөө.