Өмнөговь аймгийн эм хангамжийн байгууллагын эмийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа
ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмийн зохистой хэрэглээ, чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, "ЭМ" холбоо төрийн бус байгууллагатай хамтран “Эм хангамжийн байгууллагуудын эмийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу “Байгууллагын дотоод хяналт шалгалт хийх тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”, ”Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, сунгахад анхаарах асуудал”-ын талаарх мэдээ, мэдээлэл болон байгууллагын дотоод хяналтын төлөвлөгөө, удирдамж тайлан гаргасан байдалд зөвлөгөө зөвлөмж өгч, эм хангамжийн байгууллагын 59 эмийн мэргэжилтэн, дотоод хяналтын ажилтан хамрагдав.