Сэлэнгэ аймгийн төрийн болон хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагын 160 гаруй эм зүйч, эм найруулагч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүллээ.

      ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газраас батлагдсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд  Сэлэнгэ аймгийн  “Эм холбоо” ТББ-тай хамтран  “Аж ахуйн нэгж байгууллагад  дотоод хяналтыг хэрхэн зохион байгуулах тухай ойлголт” сэдэвт сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд  аймгийн 21 сум, тосгоны  төрийн болон хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагын 160 гаруй  эмийн мэргэжилтэнг  хамруулан цахимаар зохион байгууллаа.              

Сургалтаар Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналт шалгалтыг үйл ажиллагаандаа тогтмолжуулах тухай ойлголт  мэдээллийг цахимаар өгч, гарын авлага тараан,  эмийн сангуудад ирж буй зөрчилтэй жоронд  "Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2016 стандартын шалгуураар  хяналт үнэлгээ хийн  мэдээлэл өгөх  зэрэг онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж санал солилцон ажиллалаа.