Ховд аймгийн 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа
“Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хууль эрх зүйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Ховд аймгийн “Эм холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж, 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамрууллаа.
Сургалтаар Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу “Дотоод хяналт шалгалтыг үйл ажиллагаандаа тогтмолжуулах нь”, "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга",”Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт шалгалтын эрх зүй, анхаарах асуудлууд”, "Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2016 стандарт, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” сэдвүүдээр мэдээлэл өгч, эмийн сангийн стандартын төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллалаа.
.jpg)