Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчид хүндэтгэл үзүүллээ

         Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүллээ.