“Эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг чадавхжуулах нь” сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа
“Эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг чадавхжуулах нь” сэдэвт сургалтыг Чанарын хяналтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэнтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтаар Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу “Дотоод хяналт шалгалт хийх тухай”, "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга", "Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2016 стандартын талаарх мэдээлэл өгч, эрүүл мэндийн байгууллагын 68 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
.jpg)
.jpg)