Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалт Орхон аймагт зохион байгуулагдлаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудынн эм зүйч, эм хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2025 оны 01 сарын 17-ны өдөр зохион байгуулав.
Сургалтад хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актууд, "Эмийн эмчилгээг зохицуулах хорооны ажиллах журам" болон эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.
.jpg)
.jpg)