GMP-н шинжээчийн нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.10 дахь заалтад заасны дагуу үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-н шинжээчийн нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Шинжээчээр ажиллах хүсэлтэй иргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны А/236 дугаар тушаалд заасан дараах шаардлагыг хангаж байгаа тохиолдолд материалыг бүрдүүлэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ажлын цагт багтаан цаасаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм үйлдвэрлэлийн хэлтэст авчирч өгнө үү.


Шаардлага:


  1. Эм зүй, анагаахын микробиологи, анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, инженер (электроник, автоматжуулалт, эмнэлгийн тоног төхөөрөмж), биотехнологийн мэргэжлийн чиглэлээр их сургууль төгссөн;
  2. Тухайн мэргэжлийн салбартаа 10-аас доошгүй жил ажилласан;
  3. Шинжээчийн ажиллаж буй байгууллагын үйл ажиллагаа нь аль нэг хувийн хэвшлийн эм, биобэлдмэлийн үйлдвэрээс хараат бус, сүүлийн 2 жилийн хугацаанд эм үйлдвэрлэлийн байгууллагад ажиллаагүй байх;
  4. Эмзүйн үйлдвэрлэлийн эсхүл чанарын тогтолцооны чиглэлээр дотоодын болон олон улсын мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
  5. Эмзүйн үйлдвэрлэлийн ажлын байр, баримт бичигт тавигдах шаардлага, шалгуур, тэдгээрийг үнэлэх, дүгнэлт гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чадвартай, дадлага туршлагатай байх;
  6. Хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй, баримт бичиг боловсруулах, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай байх;
  7. Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдоогүй Монгол Улсын иргэн байх.
  8. GMP эсхүл ISO чиглэлээр тогтолцоо нэвтрүүлэх ажилд оролцсон туршлагатай байх.

Бүрдүүлэх материал:

  1. GMP-ийн шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;
  2. Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
  3. Төрийн албан хаагчийн анкет (1-р маягтаар);
  4. Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл лавлагаа (Гадны иргэнд хамаарахгүй);
  5. Боловсролын диплом, мэргэшлийн зэргийн үнэмлэхний хуулбар;
  6. Эмзүйн үйлдвэрлэлийн эсхүл чанарын тогтолцооны чиглэлээр дотоод, гадаад сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
  7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia цахим сангаас авсан байх);
  8. Цээж зураг 1 хувь (3x4 хэмжээтэй);
  9. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 2 жилийн тодорхойлолт (E-Mongolia цахим сангаас авсан байх);