Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалтыг Булган аймагт зохион байгууллаа.

      Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн танилцуулга, мэдээлэл, эмийн зохистой хэрэглээ, цахим жор бичилт, “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” MNS 5260:2015 стандартын шинэчлэн боловсруулж буй төслийн хэлэлцүүлэг, сургалтыг Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн эм зүйч, эм найруулагчдыг хамруулан 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Мөн Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын жор бичилт, эмийн жорын маягтын хангалт, эмийн сангийн жортой, жоргүй эмийн олголтын үйл ажиллагаанд тандалт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.