Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцууллаа
“БИДНИЙ АЛХАМ -2024” Эрдэм шинжилгээний X дугаар хурлыг АШУҮИС-н Эм зүйн сургууль, Монголын Эмнэл зүйн эм зүйчдийн хөгжил нийгэмлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эм зүйн алба хамтран 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж байна.
Тус хуралд танхим болон цахимаар оролцсон нийт 200 орчим эм зүйч, багш, судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хуульд орсон гол өөрчлөлтүүд, эмнэл зүйн эм зүйчдийн анхаарах асуудлын талаар Чанарын хяналтын газрын дарга Ш.Энхтуяа мэдээлэл өглөө.