Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, эмийн жор бичилт болон “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх дэлхийн 7 хоног” аяны хүрээнд Баян-Өлгий аймагт сургалт зохион байгууллаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, эмийн цахим жор бичилт, эрүүл мэндийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, бичил биетний тэсвэржилтийн талаар мэдлэг олгох зорилгоор Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвийн 58 гаруй эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан сургалтыг 11 дүгээр сарын 25,26 -ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актууд, цахим жор болон нийтлэг илэрч буй зөрчил дутагдалд тулгуурлан, хуулийн зүйл заалтын тайлбар, цаашид анхаарах асуудлын талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч М.Нурбол мэдээлэл өгч, санал солилцлоо.
.jpg)