Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байна
Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, хяналтын чиглэлээр Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, эмийн цахим жор, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн талаар мэдээлэл өгөх зорилгоор Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, 22 сумын 47 эмийн сан, 4 Эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх байгууллага, 2 Нэгдсэн эмнэлгийн 70 гаруй эм зүйч эм найруулагч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан сургалт зохион байгуулж, эмийн жорын маягт, жор бичилт, эмийн санд тавих нийтлэг шаардлага стандартын төслийн хэлэлцүүлэг хийж, санал солилцож байна.
Сургалт, хэлэлцүүлгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, “ЭМ”холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.
.jpg)