Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй мэргэжилтэнд сургалт зохион байгуулав.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн болон эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй мэргэжилтэнд 2024 оны 10 сарын 19-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, цахим жор болон 2024 онд хийсэн хяналт шалгалтын дүн, нийтлэг илэрч буй зөрчил дутагдал, анхаарах асуудлын талаарх сургалтыг Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Хандсүрэн зохион байгуулав.