'Эмийн жорыг стандартын дагуу бичиж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь' сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагын хүсэлтийн дагуу 'Эмийн жорыг стандартын дагуу бичиж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь' сэдэвт сургалтыг Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэг 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулж 20 их эмч, эмнэлгийн ажилтанд мэдээлэл өглөө.