“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн эрх зүйн орчин” сэдэвт сургалт боллоо.

        Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ДЭМБ-тай хамтран 11 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд танхим хэлбэрээр “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, аймаг орон нутгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн 60 гаруй эм зүйчийг хамрууллаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон зарчмын өөрчлөлтүүд, Эмийн бүртгэлийн эрх зүйн орчны шинэчлэл, эмийн жор бичилт, цахим жорын талаарх мэдээлэл зэрэг 10 гаруй сэдвээр Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчид мэдээлэл өгч, санал солилцлоо. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны ерөнхий гэрээний цахим дэлгүүрийн талаарх мэдээллийг хүргэлээ.

Хариуцах албан хаагч:

Сургалт, олон нийт хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан албан хаагч Ч.Очирмаа

Утас:80938484