ДЭМБ-тай хамтран сургалт зохион байгуулж байна

      Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ДЭМБ-тай хамтран 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд вебинар хэлбэрээр сургалт зохион байгуулж байна. Сургалтыг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтэн Лиек Виссер “Эрсдэлд суурилсан харилцаа”, “Хадгалалт, түгээлтийн зохистой дадал” сэдвийн хүрээнд өнөөдөр заалаа.

Маргааш буюу 10 дугаар сарын 30-ны өдөр Австралийн эмчилгээний удирдлагын зохицуулалтыг бэхжүүлэх хөтөлбөрийн дэд захирал Дарика Сована “Зах зээлийн тандалт, хяналт, эмчилгээний бодисын удирдлагын зохицуулалтыг бэхжүүлэх” болон “Эмийн чанарын судалгаа” зэрэг сэдвүүдээр сургалт хийх юм.