Ховд аймгийн эм хангамжийн болон эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбоотой Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, "Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2016 стандартын хэрэгжилтийн талаарх сургалтыг 2024 оны 10 сарын 24-ний өдөр танхимаар зохион байгуулав.

Сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Эм холбоотой хамтран зохион байгуулж Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн болон эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 80 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтад хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актууд, цахим жор болон 2024 онд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар, нийтлэг илэрч буй зөрчил дутагдал, анхаарах асуудлуудаар мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.