Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдэд хууль танилцуулах сургалт зохион байгууллаа

       Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга, Эмийн зохистой хэрэглээний талаарх сургалт Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, иргэд олон нийтэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн сургалтыг тус аймгийн Мандал сумд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж сумын Нэгдсэн эмнэлэг, Баянгол, Хэрх, Түнхэл сум тосгодын Эрүүл мэндийн төвийн нийт эмнэлгийн эмч, эмийн мэргэжилтэн болон иргэд олон нийтийг хамрууллаа.

"Эрүүл мэнд Эрхэм баян" уриан дор зохион байгуулагдсан тус сургалтаар хуулийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, төр болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч нарын жор бичилтэд хяналт үнэлгээ хийж, сургалт мэдээллээр хангах ажлуудыг тус тус хийсэн байна.